Limitless customization options & Elementor compatibility let anyone create a beautiful website with Valiance.
Эрхэм хүндэт эцэг эхчүүд, хүндэт сурагчид, хамтран зүтгэгч багш сурган хүмүүжүүлэгчид ээ,Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, шинэ хичээлийн жилийн мэндийг дэвшүүлье.
Манай сургууль нь хүүхэд бүрийн авьяас чадвар, бие хүний онцлогийг хүндэтгэн үзэж, тэднийг эх оронч, ёс суртахуунтай, эрдэм боловсролтой, XXI зууны ур чадварыг эзэмшсэн бүтээлч иргэн болон төлөвшүүлэхийн төлөө үргэлж хичээн ажилладаг билээ.
Бид чанартай боловсролыг олгохын зэрэгцээ хүүхэд бүрийг аюулгүй, таатай, хөгжих боломжоор дүүрэн орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү зорилгод хүрэхэд сургууль, багш нар болон эцэг эхчүүд бидний хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл хамгийн чухал суурь нь байдаг юм.
Өнөөдөр манай сургуулийн вэб сайт нь та бүхэнд сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн хуваарь, амжилт бүтээл болон цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх нээлттэй талбар болж шинэчлэгдэн гарч байгаад баяртай байна. Энэхүү цахим хуудсаар дамжуулан бидний ажил үйлс илүү ил тод, ойр дотно байх болно.
Хүүхэд бүрийн ирээдүйн гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулж буй нийт эцэг эхчүүддээ талархал илэрхийлж, манай сургуулийн босгоор алхсан бяцхан шавь нар болон сурагчдадаа эрдмийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
НЕБ-112 сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч О.Мөнхжаргал