ELEVATE YOUR BUSINESS WITH

Limitless customization options & Elementor compatibility let anyone create a beautiful website with Valiance.

Холбоо барих

хаяг байршил 89522312, 86821515 school_112@edub.edu.mn
2026-10-28
🤖СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🤖 2026-2027 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурлыг "Өгөгдөл, хиймэл оюуныг багшлахуй, суралцахуйд үр дүнтэй ашиглах нь" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Хурлыг судлагдахууны багш нар болон нэмэлт сургалтын багш нар хамтран, сургуулийн бүх багшийг хамруулан амжилттай явууллаа.

📚Хуралд багш нар шинэлэг санаа, судалгаа, арга зүйн үр дүнтэй шийдлээ хуваалцаж, хиймэл оюун болон өгөгдлийг хичээл заах, суралцах үйл явцад хэрхэн ашиглаж болохыг бодит жишээгээр харуулав. Мөн багшлах ажиллагаанд ашиглах өргөн боломжуудыг танилцууллаа.

🏆 Илтгэлийн уралдаанд багийн 11 илтгэл хэлэлцүүлснээс:

🥇 1-р байр: Нийгмийн ухааны багш Э.Анужин, Бодь мөрийн зэрэг хичээлийн багш Н.Сүхбаатар

🥈 2-р байр: Англи хэлний багш Х.Жаргалмаа, Хэл зүй хичээлийн багш С.Найдансүрэн

🥉 3-р байр: Физикийн багш Д.Донжжалам, Учир шалтгааны ухаан хичээлийн багш Б.Бат-Эрдэнэ

🏅 4-р байр: Бага ангийн багш Б.Уранчимэг, Б.Намуунаа

Шалгарсан багш нартаа халуун баяр хүргэж эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тань улам их амжилт хүсье.

Мөн хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бүх багш нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

#НЕБ112 #Эрдэмшинжилгээнийхурал #Хиймэлоюун #Багш

javascript:nicTemp();

20ff743cdef5f359df42fdc9e9353477.jpg     a417d4c4ccf411ea4f870d479bb6cf1c.jpg

9299c97e6f2d624e8041158b29f0ac35.jpg     15564a077aa6aa100b9de516725bf4bb.jpg

77dfbc0c67f6691b8bdd2e3ae1452ee2.jpg